Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн ДӨРӨВ дэх тохиолдол лабораториор батлагдлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 23

Уг батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 1 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм.

Иймд дээрхи нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өглөө 08:30 цагаас 22:30 цаг хүртэл үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад ЯАРАЛТАЙ ирж хамрагдана уу! Тодруулах зүйлсээ 89016199 утсаар холбогдоно уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top