Украины мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор Орос болон Украины эрх баригчид Америкийн засаг захиргаатай сайн хамтран ажиллаж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Украины дайныг зогсоож, Ойрх Дорнодод өөр нэг дайн үүсэхээс бид сэрэмжилж чадах эсэхийг би үзэхийг хүсэж байна. Бид энэ утгагүй дайныг зогсоох ёстой, зогсоох ч болно” гэж тэр хэлсэн байна.
Харин Оросын гадаад харилцааны дэд сайд Сергей Рябковын мэдээлснээр, АНУ-ын зүгээс одоо санал болгож буй Украины мөргөлдөөнийг зохицуулах загвар, бүдүүвчүүд нь түүний анхдагч суурь шалтгаануудыг арилгахгүй байгаа ажээ. “Эхлээд ямар ч байсан гал зогсоож, дараа нь зохицуулалтын бусад арга хэмжээг хэлэлцэх саналыг Вашингтон тавьж байгаа боловч мөргөлдөөний анхдагч шалтгааныг арилгах асуудал огт яригдахгүй байгаа. АНУ-ын дэвшүүлж буй хувилбаруудад ОХУ нухацтай хандаж байгаа хэдий ч бид бүх зүйлийг байгаа чигээр нь хүлээн авах боломжгүй юм” гэж Рябков хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )