Гаалийн татварын тухай хэлэлцээ хараахан байгуулахгүй гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07

БНХАУ-тай хийж буй худалдаанд АНУ-ын хүлээдэг алдагдлын асуудлыг арилгах хүртэл Америкийн засаг захиргаа гаалийн татварын тухай хэлэлцээрийг Хятадтай байгуулахгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Бид Хятадтай хийж буй худалдааны алдагдлын учрыг олох ёстой. Бид Хятадад олон зуун тэрбум доллар алдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл бид хэлэлцээр байгуулахгүй” гэж тэр тэмдэглэв.

“Эдийн засгийн хувьд АНУ бусад улсаас хамаагүй хүчтэй. Зах зээл дээр уналт үүсгэхийг би хүсэхгүй. Гэхдээ ямар нэгэн зүйлийг засахын тулд заримдаа эм хэрэглэхэд хүрдэг шүү дээ” гэж Трамп нэмж хэлсэн байна. Трампын тарифын бодлогын хариуд Хятад улс АНУ-аас нийлүүлдэг бараанд одоо мөрдөж байгаа гаалийн татвараас гадна нэмэлт татвар нэвтрүүлж байгаа тухай БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн тарифын асуудал эрхэлсэн комисс мэдэгдсэн юм.

АНУ болон БНХАУ-ын худалдааны эргэлт 2024 оны дүнгээр 688,28 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэхдээ АНУ-аас 163,62 ам.долларын бараа Хятадад нийлүүлсэн нь Хятадаас Америкт экспортолдог барааны үнийн дүнгээс бараг гурав дахин байгаа ажээ. Хятад улс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бичил схем, автомашины үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, байгалийн хий, газрын тос, металл импортолдог аж. Харин АНУ Хятадаас ухаалаг гар утас, компьютер, литийн зай, хуванцар бүтээгдэхүүн, ахуйн багаж хэрэгсэл, гутал, хувцас, хүүхдийн тоглоом зэрэг олон бараа худалдан авдаг юм байна. Доналд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд Хятадын бараанд 34%-ийн импортын гаалийн татвар нэвтрүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu