“ОХУ, АНУ болон Украин тохиролцоонд хүрэхэд ойртож байх шиг байна. Гэхдээ Украинд одоо өрнөж буй үйл явдалд АНУ-ын засаг захиргаа сэтгэл хангалуун биш байгаа” гэж тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа мэдэгдсэн байна.
“Бид Оросын талтай ч, Украины төлөөлөгчидтэй ч уулзаж байна. Бид тохиролцоонд хүрэхэд ойртож байгаа боловч сүүлийн хэдэн долоо хоногт үйлдэж байгаа бөмбөгдөлт надад таалагдахгүй байна. Энэ бол аймшигтай зүйл юм” гэж Трамп хэлжээ.
“ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоох санааг дэмжиж байгаа боловч ингэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Харин тэдгээр асуудлыг одоогоор хөндөн хэлэлцэхгүй байна” гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гарагт мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )