Монгол Улсын Гадаад валютын улсын нөөц /ГВУН/ өнгөрсөн оны эцэст 5.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол он гарсаар нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж 11.80 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм.
ГВУН нэмэгдэж хасагдах нь эдийн засаг руу орж, гарч буй валютын урсгалаас шууд хамаарна. Тэгвэл он гарсаар гадаад валютын нөөц буурсаар байгааг Төвбанкны зүгээс импортын өсөлт тэр дундаа иргэдийн автомашины худалдан авалт, аялал жуулчлалтай холбон тайлбарлаж байсан юм. Тэгвэл өчигдөр гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.доллар давж нэмэгдсэн байна.
Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна.
Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний хоёр сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан талаар Монголбанкнаас мэдээллээ.
Гадаад валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог байна.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм\nЭмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@ GMAIL.COM\nэсвэл 91 9873591114, 15733337443 утсаар холбогдоно уу
тэгээл яагаад доллар чинь өдөр бүрээр нэмэгдээд байгаа юм бэ?
тэгээл яагаад доллар чинь өдөр бүрээр нэмэгдээд байгаа юм бэ?