УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй нэр бүхий гишүүд ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилжээ. Уг асуудлаар иргэд долоо хоногийн хугацаанд 100 мянган цахим гарын үсэг зурж, дэмжсэн юм.
УИХ-ын гишүүд олон нийтийн санаа бодлыг хуулийн төсөл болгох хуулийн заалттай. Иймд дээрх гишүүд хуулийн төсөл санаачилсныг АН-ын бүлэг мөн дэмжжээ.
Өнөөдөр манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэн бий. Түүний 50 хувь нь буюу 390 мянган хүн 2.2 сая төгрөгөөс доош цалин авдаг. Тухайн ажилтан хоёр сая төгрөгийг гар дээрээ авахын тулд үндсэн цалин нь 2.5 сая байх ёстой. Компаниас нийт 2.8 сая төгрөгийн зардал гаргаж, ХХОАТ-ыг шаталсан 10, 15, 20 хувийн татваруудыг авдаг. Нэг иргэн 2.5 сая төгрөгийн цалинтай бол 221 мянган төгрөгийн татвар төлнө. Гэтэл төсвийн зардлыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлдэг. Татвар төлөгчийн ачаанаас хөнгөлж, төсвийн зардлыг хэмнэх хэрэгтэй.
Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, хөдөлмөрийн идэвхи нэмэгдэх ач холбогдолтой гэж дээрх гишүүд үзжээ.
М.Зул
Сэтгэгдэл ( 2 )
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nАнагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ......МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ 38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ....АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….