Олон Улсын Хоккейн Холбооны Алдрын танхимд Олимпын хошой аварга, Дэлхийн 8 удаагийн аварга Валерий Харламовын нэрийг бахархан мөнхөлсөн байдаг. Ард түмнийхээ хайрыг булаасан домогт тамирчин 33 настайдаа зуурдаар таалал төгссөн юм.
1981 оны наймдугаар сарын 27-ны өглөөний 7 цаг орчимд түргэн тусламжийн машин авто ослын газар давхин очжээ. Харламовын “Волга” ачааны машинтай мөргөлдөж, аймшигт осол гарсан байлаа.
Эмчийг гүйн очиход Харламов аль хэдийy амьсгал хураачихсан, эхнэрийнх нь ах Сергей ч мөн нөгөө ертөнц рүү одчихсон байв. Харин Ирина ямар нэгэн зүйл хэлэх гэсэн шиг уруулаа үл ялиг хөдөлгөнө. Хоёр нялх хүүхдийн ээж, 25 настай бүсгүй яг юу хэлэх гэсэн юм бол? Даанч хэлье гэснээ хэлж чадалгүй өөд болжээ.
“Ээж юу хэлэх гэсэн юм бол?” гэсэн бодол том хүү Александрын санааг олон жил зовоожээ. Харин том болоод ээж нь хэвлийдээ хүүхэд тээж явсныг олж сонссон байна. Эрэгтэй юмуу эмэгтэй дүү нь бас тэгэхэд хэвлийдээ өөд болжээ.
Ирина жолоо барьж сайн сураагүй, туршлага муутай. Тэгээд ч жолооны үнэмлэхгүй. Харламовын хадам ээж Нина Смирнова болсон явдлын тухай “Тэд хөдлөх болоход Ира “Би жолоо барья” гэхээр нь би “Яасан ч үгүй шүү. Чи жолоо барих үнэмлэхгүй яаж барих гээв?” гэж загнасан юм. Тэгсэн чинь “Валера миний хажууд сууж яваа юм чинь юундаа алзахав. Надад тусална шүү дээ” гэсэн. “Валера, наадахиараа жолоо битгий бариулаарай” гэж би хэлээд гаргаж өгөхөд Валера “Үгүй үгүй, бариулахгүй. Тэгвэл бид ч хоцорчихно шүү дээ” гэсэн юмсан. Гэтэл сүүлд мэдэхэд, Ира жолоо яаж ийгээд барьчихсан юм билээ л дээ” хэмээн ярьжээ.
Валерий Харламовын амьдралын сүүлчийн хэдэн хоногт дэндүү олон зүйл давхцан өрнөжээ.
Наймдугаар сарын 20-ны 11 цагт Валерий эхнэр хүү хоёроо нисэх онгоцны буудал дээр тосож авчээ. Амарчихаад ирж байж. Тэгээд хэдүүлээ шууд зуслангийн байшин руугаа явсан байна. Зургаан настай Саша аавынхаа хүзүүнд зүүгдэн эрхэлнэ. Ер нь Харламов хүүдээ амь. Гэхдээ тэр өдөр инээд, баяр баясгалан нь хаачсан юм бол гэмээр байв.
“Бид Симферополийн өмнөд хэсэгт очсон юм. Аав нэг л хачин. Юу ч ярихгүй, ямар нэг зүйлд санаа зовсон шинжтэй. Тэр орой аав намайг өвөртөлж унтсан. Гэхдээ аав унтаж чадаагүй. Байсхийгээд л босож, гадаа зогсоод байж билээ. Тэгээд эргээд л хэвтэнэ. Тэгснээ дахиад л босно” гэж Александр Харламов дурссан байна.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Валерий Харламов дасгалжуулагчтайгаа уулзан, Канадын цомын тэмцээнд оролцох тухай яриа өрнүүлжээ. Түүнд байдаггүй ганц цом бол Канадын цом. Тэрийг л авчихвал гариг ертөнц дээрх бүх цомыг цуглуулчих гээд байдаг.
Гэвч наймдугаар сарын 26-нд ЗХУ-ын хоккейн шигшээ баг Виннипег рүү нисэхийн өмнөхөн Харламов өөрийгөө тийш хамт явахгүй гэдгийг олж мэджээ.
“Бид Шереметьевод бүгд нэг дор цуглах ёстой байсан юм. Ингээд тийш хөдлөхөөр автобусанд суулаа. Гэтэл шигшээ багийн эмч орж ирснээ “Харлам, чамайг Тихонов дуудаж байна” гэсэн. Валера гараад хэсэг зуур боллоо. Тэгснээ эргэж автобусанд орж ирээд “За залуус аа, ингээд гүйцээ. Намайг хасчихлаа. Та нартаа амжилт хүсье. Амжилт гаргаарай, санаа тавьж сууна шүү” гэж хэлсэн” хэмээн Вячеслав Фетисов дурсан ярьжээ.
Харин маргааш нь Иринагийн аав ээжийн зуслан дээр цагдаагийнхан очиж, эмгэнэлт явдлын тухай дуулгасан байна. Саша хүүд яг юу болсон, аав ээж нь яасныг хэлэлгүй хэдэн жил нуужээ. Хэдэн жилийн дараа л Саша аав ээжийнхээ өөд болсон тэр өдөр хүүхэд нас нь үүрд үгүй болсныг мэдэрсэн байна. Аав нь алдаршиж, мандаж явсан спортдоо хэрэггүй болсноо дуулснаас хойш яг нэг хоногийн дараа...
Валерий Харламов бол цэвэр зөвлөлт хоккейчин гэхэд хэцүү. Хурд, ажиллах чадвар, зан ааш нь испани маягийнх. Тэгээд ч Испанийн эрлийз байлаа. Ээжийг нь гэрийнхэн нь Бегонита гэж дууддаг. Испанийн иргэний дайны үеэр буюу 12 настайдаа ЗХУ-д ирсэн испани эмэгтэй юм. Орос хэл сурж, орос хүнтэй гэрлэж, тэндээ үүрд үлджээ. Их эвсэг сайхан ч гэр бүл байсан гэдэг.
Ээж нь хүүгийнхээ тоглолтыг хэзээ ч очиж үзэж байгаагүй. Тэр эмгэнэлт өдөр ч ээж нь юу ч мэдэлгүй явж байлаа. Испанид төрөл төрөгсөдтэйгээ уулзчихаад Москва руу галт тэргээр буцаж явжээ. Радиогоо унтраачихсан. Гэртээ ирээд л хайртай хүү нь үгүй болсоныг сонссон байна.
Валерий Харламов 20 насандаа Дэлхийн аварга болсон нь тухайн үеийн ЗХУ-ын хоккейн түүхэнд үзэгдээгүй шахам амжилт байв. Тийм залуудаа тэгж хурдан алдаршсан тамирчин хоккейд байсангүй. 17 дугаартай залууг үзэгч, хөгжөөн дэмжигчид чөлөөтэй алхуулна гэж үгүй. Бүгд л мэндэлж, гар барих гэнэ. Шүтэн бишрэгчид захиагаар “булна”.
Гэвч Валерий хангалттай удаан ганц бие явсан юм. Ганц өрөө байрандаа амьдарч, гадуур хоол иднэ. Бас гоё ганган орчин үеийн хувцас өмсөх дуртай.
27 настайдаа амьдрал нь гэнэт өөрчлөгджээ. 19 настай оюутан охин Ирина өөрчилчихсөн хэрэг л дээ. Тэр хоёр нийслэлийн нэгэн ресторанд танилцсан гэдэг юм. Өндөр, сайхан бүсгүй өөрийн эрхгүй нүдэнд тусчээ. Алдарт АВВА-гийн аянд бүжиглэхээр урьснаар бүх юм эхэлж.
Ирина хэн өөрийг нь урьсныг ч мэдсэнгүй. Яагаад гэвэл Валерий өөрийгөө тэр бүсгүйд битгий хэлээрэй гэж рестораны ажилчид болон танилуудаасаа гуйсан юм билээ. Алдартай мундаг тамирчны дүрээр танилцах биш жирийн нэгэн залуугийн хувиар таалагдах гэсэн хэрэг л дээ.
Иринаг ресторанаас гарахад үүдэнд нь гялалзсан “Волга” тосож байв. Машиныг Валерийгийнх нь ч гэж мэдэлгүй, жолоочийн дэргэд суужээ. Тэр цэгээн саарал өнгийн “Волга”-гийн дугаар нь 00-17 ММБ. Энэ машинд тэгж сууснаас хойш тэр аймшигт ослыг хүртэл холбоотой чигээрээ л байсан юм.
Хэдийгээр нөхөртөө хайртай ч гэлээ Иринагийн санаа сэтгэл нэг зүйлд үргэлж түгшинэ. Есдүгээр ангид байхдаа Молдав руу аяллаар явах замдаа цыган эмэгтэйтэй таарч, мэргэлүүлсэн юм билээ. “Чи эрт нөхөрт гарна. Хоёр хүүхэдтэй, хайртай сайхан ханьтай болно. Сайхан ч амьдарна. Гэвч 25 настайдаа нас барна” гэж цыган мэргэч хэлсэн байж.
Тиймээс 25 нас хүрсэн даруйдаа ямар нэг муу юм болохвий гэж айх нь улам ихэсчээ. Эмгэнэлт явдал болдог өдрийн өмнө зурагтаар ЗХУ-ын хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ. Нэрс дотор Харламов байсангүй.
Харламовыг нас барсны дараа бүгд дасгалжуулагч Тихоновыг чичилсэн юм. “Ямар ч учир шалтгаангүйгээр Харламовыг орхиж явснаас ийм юм боллоо. Өөртөө дурласан тэнэг новш. Хэрцгий балмад амьтан” гэж шүүмжилж хараана.
Хожим Вячеслав Тихонов тайлбар хийхдээ “Би Канад руу шилдгүүдээ л авч явсан. Харламовын оронд залуухан Крутовыг авсан. Хамаагүй дээр тоглоно гэж бодсон юм. Харламов хэзээ Дэлхийг донсолголоо? 1972 онд. Харин 1981 онд 33 настай болчихсон байсан. Би өмнө нь энэ талаар ярьж байгаагүй. Гэхдээ Харламовын тавхай нь гэмтэлтэй байсан. Үүнээсээ болоод ажиллах чадвар нь буурсан. Өөрөө ч үүнийгээ мэдэж байсан” гэсэн байдаг.
Үнэндээ ч шагай, тавхай, хавирга, толгой гээд гэмтэлгүй газар гэж бараг үлдээгүй байлаа. Өнөөх "Волга"-тайгаа явж байгаад юм мөргөснөөс болоод яс нь цуурсан юм билээ. Ер нь тийм гэмтэлтэй хүн мэргэжлийн хоккей үргэлжлүүлэн тоглоно гэхэд хэцүү. Гэвч гэмтэл эдгээд, хөдөлж эхэлмэгцээ л мөсөн дээрээ гарсан байна.
1976 оны 11 дүгээр сарын 16-нд “Крылья Советов”-“ЦСКА”-гийн тоглолтын өмнө эх орон даяараа хүлээсэн үйл явдал боллоо. Ордны диктор микрофоноор “Валерий Харламов. Дугаар 17” гэж зарлахад үзэгчид босон алга ташицгаажээ.
“Хэнийг ч өмнө нь тэгж хүндэлж, хайрлаж байхыг би хараагүй. Бүр өрсөлдөгч багийнхан хүртэл хүндэлж, алга ташсан. Тэр тоглолтод Харламовын биед өрсөлдөгчид ширүүн ч хүрээгүй” гэж Владислав Третьяк дурссан байдаг.
Урьдын итгэлээ олж авахын тулд эхлээд бүтэн тоглолт амар тоглочих хэрэгтэй гэдгийг өрсөлдөгчид нь ч мэдэж, хүндэлсэн хэрэг. "Крылья Советов"-ын хаалганд Валерий Харламов. Дугаар 17 шайб хийлээ” гэж зарлахад үзэгчид дахин босож, алга ташихад зарим нь баярын нулимс унагаж байжээ.
Харламовын амьсгал хураасан тэр зам тэгш бус гадаргуутай, дов сондуул шиг болчихсон байсан гэдэг. Тэгээд л Ирина жолоогоо сайн барьж чадаагүй байх. “Волга” сөрөг урсгал руу орж, урдаас ирж яваа ЗИЛ-тэй мөргөлджээ. ЗИЛ-ийн жолооч аль нэг тийш дарж, займчиж чадалгүй хар эрчээрээ дайрчээ.
Харламов өөд болсон талаар ЗХУ-ын хоккейн шигшээ багийнхан Виннипегт байхдаа сонсов. Сонссон даруйдаа тэмцээнд оролцохоос татгалзаж, гялс Москва руу буцъя гэцгээж. Ажил явдалд нь очих ёстой гэсэн санаа л даа. Гэвч тэр үеийн удирдлага яалаа гэж зөвшөөрөх вэ дээ. Тэгмэгц шигшээ багийнхан дасгалжуулагчгүйгээр цуглан “Харламовын төлөө ямар ч байсан түрүүлье” гэж ярилцжээ. Энэ бол Харламов өөд болсон хойноо ч багаа нэгтгэж, амжилтад хөтөлсөн түүх юм. Тэгэхэд ЗХУ-ын шигшээ түүхэндээ анх удаа мөн эцсийн удаа Канадын цом түрүүлсэн юм.
Валерий Харламовын гэгээн дурсгалд зориулав.
Сэтгэгдэл ( 25 )
Ум ма ни бад мэ хум авъя бал.
Ум ма ни бад мэ хум авъя бал.
Шүтэн биширдэг хайртай хоккейчин байж одоо ч дэлхийд төрсөн ховорхон хоккейч гээ боддог\n
Эхнэр 25, нөхөр 33 ны мөчлөг дээрээ л явж дээ. Мэнгэ суудлын засал хийлгэх байж. Монгол өвөг дээдсийн суу заль ухаан улам бадраг
NHL д тоглох магадлал маш өндөр байсан. Оросууд мэдээж өгөхгүй.. Улс төр хүйтэн дайны үеийн золиос болсон гэж сонсож байсан
Ер нь цаанаасаа зохион байгуулсан байх өө тэр үеийн алдартанууд дандаа ачааны тэрэгтэй мөргөлдөж нас бардаг ш дээ
Сайхан боловч гунигтай түүх байна. Алдарт хоккейчин Харламов гэж хүүхэд байхдаа л сонсож биширч явлаа.
Сайхан боловч гунигтай түүх байна. Алдарт хоккейчин Харламов гэж хүүхэд байхдаа л сонсож биширч явлаа.
Сайхан боловч гунигтай түүх байна. Алдарт хоккейчин Харламов гэж хүүхэд байхдаа л сонсож биширч явлаа.
Сайхан боловч гунигтай түүх байна. Алдарт хоккейчин Харламов гэж хүүхэд байхдаа л сонсож биширч явлаа.
Яиао их утгын алдаа вээ\n
Сайхан нийтлэл үнэн бодит түүх....Баярлалаа...Монголын хоккейчид мандан бадрах болтугай!
Гунигтай бөгөөд сайхан намтар байна.дахин2 бичиж байгаарай
20 гаруй настай залуухан байхдаа ( би бээр бүсгүй) ЦСКА , ДИНАМО гээд мөн: ХАРЛАМОВ.ТРЬЯТИК( батаар) КАПУСТИН, ПEТРОВ гээд л тэмцээн эхлэх бүрд зурагтын өмнө уяатай үздэг байлаа.Мөн ” Вeсёлый рeбята” ” Глобуe гитара” ” Сама цвeты” гээд гоё хамтлагуудыг шүтэж дагаж дуулж залуу насаа гэж.... хөөрхөн ч байж дээ....
Цэл залуухан байхаасаа л хоккей сонирхон үздэг байлаа. Тэр зед Орбитоос өөр суваг байхгүй байсан даа. Хоккёй гарах бүрд л эрэгтэй дүүтэйгээ үздэгсэн. Тэгэхэд л ЦСКА-гийн гурвал 13 Михайлов, 26 Петров, 17 Харламов нарыг шүтдэг болсон доо. Ер нь Зөвлөлтийн шигшээгийн тамирчдын эр, дугаартай мэддэг байж билээ. Эмэгтэй хүн байж инээдтэй ч юм шиг...Чехийн шигшээгийн ах дүү 2, Канад, Америкийн шигшээгийн зарим тамирчдыг ч мэддэг байсан. Залуу насны шүтээнээ ослоор амиа алдсаныг сонсоод одоогоор бол ШОКОНД орсноо санаж байна. Үнэхээр харамсалтай....
Тиймээ. Сурагч байхдаа телевизээр тоглолтыг нь хүлээж үздэг байлаа. Насан багын нэгэн дурсамж минь.
Эхнэр нь хараа муутай байсан гэдэг
Харламов.Энэ бол хоккейн домог болсон тамирчин.Даанч харамсалтай залуугаараа бурхны оронд одсондоо.
Ирина дураарай загнаж сайн сураагүй байж машин бариад агуу домогт хоккейчин нөгөө ертөнц рүү явуулсан, ээж нь хэлээд байхад үгэнд нь ороогүй дураарай эм !
Ирина дураарай загнаж сайн сураагүй байж машин бариад агуу домогт хоккейчин нөгөө ертөнц рүү явуулсан, ээж нь хэлээд байхад үгэнд нь ороогүй дураарай эм !
Ирина дураарай загнаж сайн сураагүй байж машин бариад агуу домогт хоккейчин нөгөө ертөнц рүү явуулсан, ээж нь хэлээд байхад үгэнд нь ороогүй дураарай эм !
Харламов 17 гайхалтай хоккейчин бсан.Харламов ,Фитисов, Крутов ,Касатанаов,Макаров, Ларианов, Каменский,Третяк,Самойлов,Быков гэх олон олон сайн чадварлаг хоккейчидыг харж дуйрааж өссөн дөө.Дарханд Краснов гэж цэргийн хүн маш хүчирхэг гоё тоглодог бсан.Дарханы ах нар дандаа бүтэн сайнд орос цэргийн болон энгийн ажилчидын багтай ана мана тоголдог байж билээ.Тэгж л ДАРХАНД шайбтай хоккей маш сайн суурьтай болсон доо.
Би сурагч байхдаа хоккей үздэг байв.\nОросууд мундаг байв.Харломов домог байв.
Сонирхолтой сайхан нийтлэл, баярлалаа. Испани ээжтэй байсан гэдгийг сая л мэдлээ. Хүүхэд байхдаа хоккей их үздэг байлаа. Харламов, Петров, Михайлов
Домогийн тухай сайхан нийтлэл байна. Мөнхжин сэтгүүлчд баяр хүргэе.