АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын төрийн тэргүүний албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдох боломж байхгүй гэж АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон үзэж байна.
“Ингэх боломж надад харагдахгүй байна. АНУ-ын Үндсэн хуулийн 22 дахь нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн албан тушаалыг хоёр бүрэн эрхийн хугацаанд хашихаар хязгаарласан. Ерөнхийлөгч ч энэ хязгаарлалтыг мэдэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арга алга. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл явц бараг 10 жил үргэлжилдэг” гэж Америкийн парламентын доод танхимын дарга тэмдэглэжээ.
Трамп өөрийгөө төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдох боломжтой гэж мэдэгдсэнийг Майк Жонсон тайлбарлан дээрх мэдэгдлийг хийсэн аж. Түүний үзэж байгаагаар, Трамп өөрийн улс төрийн өрсөлдөгч ардчилсан намын гишүүдийг өдөөн хатгах үүднээс ийм зүйл ярьсан байх магадлалтай ажээ.

Сэтгэгдэл ( 0 )