УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийжээ.
Улмаар түүнийг өчигдөр оройн 22.00 цагийн орчимд саатуулсан гэх ба Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тэрбээр “Монголросцветмет” буюу өнгөрсөн оны хоёрдугаар сараас “Эрдэнэс критикал минералс” болж нэрээ өөрчилсөн ТӨҮГ-ын даргаар 2024 оны наймдугаар сард томилогдон ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )
Neg l ih noen nuruutai tulhtai tuvshin geed ulildaad bg. Man lalruud bugd hulgaich avilagch
хумсаа нуусан, иуу санаатай хүн шиг л харагддаг юм. танихгүй лд ээ
Энэ уул нь нэлээн түвшин хүн шиг санагддаг. Гэхдээ бүү мэд дээ. Бас дээрээс хаясан чулуу ч байж мэдэх юм \n\n