АНУ Иранд цохилт өгвөл Израил Ираны бай болно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ Ираны эсрэг түрэмгийлэл үйлдвэл Израилын нутаг дэвсгэр Ираны хууль ёсны бай болно гэж Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Шамхани мэдэгджээ.

Тэрбээр “Израил, Америк хоёр бол хоёр тусдаа элемент бус нэг бүхэл юм. Хэрэв АНУ цохилт өгвөл Израил оролцох нь дамжиггүй бөгөөд бид зохих хариуг нь барина. Бид ямар хариу өгөх нь тэдний үйлдэл, алхмаас хамаарна” гэж онцолсон байна.

Түүний хэлснээр, Иран улс өөрийнхөө баяжуулсан ураны нөөцийг гуравдагч орнууд руу гаргах шалтгаан байхгүй. Иран улс нь зөвхөн АНУ-тай цөмийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Учир нь Европ энэ тал дээр чадваргүй болохоо харуулсан гэжээ.

Хэрэв АНУ хэд хэдээн асуудлаар буулт хийвэл Иран ураны баяжуулалтаа 60 хувиас 20 хувь хүртэл бууруулах боломжтой гэж Али Шамхани мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Ираны цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой бөгөөд ураныг 60 хувь хүртэл баяжуулах нь Ираны эсрэг хуйвалдааныг эсэргүүцэх, яриа хэлэлцээний урьтал нөхцөлийг хангах зорилготой гэж Шамхани онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top