Иран, АНУ-ын яриа хэлэлцээ Оманд болно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ираны цөмийн асуудлаарх Тегеран, Вашингтоны яриа хэлэлцээг баасан гарагт /2026.02.06/ Оманд явуулахаар төлөвлөж байна гэж Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгджээ.

Тэрбээр Оманы талд уулзалтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн байна.

Ираны талыг тус улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи, АНУ-ын талыг тус улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф тэргүүлэх аж. Мөн Доналд Трампын хүргэн Жаред Кушнер оролцоно гэсэн хүлээлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top