Иран АНУ-тай хийсэн яриа хэлэлцээний үр дүнг сайшаав

Я.Болор | Zindaa.mn
35 минутын өмнө

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-тай хийж буй цөмийн асуудлаарх яриа хэлэлцээ Ираны хувьд үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Айлчлан ирж буй он яриа хэлэлцээ дайныг ялсан  энх тайван, амар амгалан жил болно гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Ираны тал дипломат арга замыг илүүд үзэж байгаа бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн тал дээр зөвшилцөлд хүрнэ гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ нь тэнцвэртэй, шударга байх ёстой гэж” Арагчи онцолсон байна. Тэрбээр Исламын хувьсгал ялсны 47 жилийн ойтой холбогдуулан ийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Гэсэн хэдий ч Арагчи Иран улс ямар ч үнэ цэнээр өөрийнхөө тусгаар байдлыг хамгаална гэж мэдэгджээ.

Энэ сарын 6-нд Оманы нийслэл Маскат хотноо АНУ, Ираны яриа хэлэлцээ болсон билээ. Трамп эл хэлэлцээг амжилттай болсон бөгөөд цаашид үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Арагчи дайнд хүргэсэн ч хамаагүй Иран улс уран баяжуулах эрхээ хамгаалсаар байна гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top