ЦАГ АГААР| Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026 оны 02-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус, Алтайн уулархаг нутгаар -3...+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -25 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top