Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон “Монголын Ногоон барилгын хүрээлэн”-ийн хооронд санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт тусгасан хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, Монгол Улсын Парисын хэлэлцээрийн дагуу олон улсын өмнө хүлээсэн зорилтыг хэрэгжүүлэх, салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах, 2023 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, хүрсэн амжилтыг бататгах, ногоон барилгын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, ногоон барилгын үнэлгээний цахим системийг нэвтрүүлэх, салбарын бодлого, төлөвлөлтийг шинэ түвшинд гаргахад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилтууд багтжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудтай уялдуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой, ногоон барилга байгууламжийг үнэлэх, гэрчилгээжүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Барилга, хот байгуулалтын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөө”-г боловсруулан баталж үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )