М.Баяраа: Орон нутагт эмч, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хөдөө, орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр говийн бүсэд ажиллах үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ хүрээнд сумдад 8, 15 айлын орон сууцуудыг барьж байна. Өнөөдөр Эрдэнэдалай суманд 8 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Одоогийн байдлаар барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэлээ.

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих боплогыг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top