АНУ Ираны шаардлагын хариуд таван болзол тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

Ираны шаардлагын хариуд Вашингтон хоёр улсын мөргөлдөөнийг зохицуулах үйл явцыг үргэлжлүүлэхэд шаардлагатай таван болзлоо танилцуулжээ.

Ираны “Fars” агентлагийн мэдээлснээр, АНУ Ираны нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсний хохирлын нөхөн төлбөр төлөхгүй, Иранаас 400 кг баяжуулсан уран авах, Ираны нутаг дэвсгэр зөвхөн ганц л цөмийн объект байхыг зөвшөөрнө гэсэн болзол тавьсан байна. Түүнчлэн, АНУ-ын тал Ираны царцаасан активын 25-аас доош хувийг чөлөөлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд яриа хэлэлцээний үеэр бүх фронтод дайн зогсоох асуудлыг бүрэн шийдэх ёстой гэжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эсрэг авах цаашдын арга хэмжээг хэлэлцсэн тухай CNN мэдээлсэн байна. Эх сурвалжуудын мэдээллээр, Виржиниа муж дахь Трампын гольф клубт болсон уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Тагнуулын ерөнхий газрын дарга Жон Рэтклифф, тусгай төлөөлөгч Стив Житкофф нар оролцжээ. Уулзалт Трампын Хятадад хийсэн айлчлалын дараа болсон байна.

Ираны армийн элит анги нэгтгэл болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус Персийн булангийн өмнөд хэсэг дэх АНУ-ын цэргийн бүх баазуудыг жагсаалаас гаргана гэж сүрдүүлэв.

Энэ сарын 15-нд “The New York Times” сонин Израил, АНУ хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа сэргэхээр идэвхтэй бэлтгэж байна гэж мэдээлж байсан билээ. Энэ долоо хоногт Иранд цохилт өгч болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top