Нийгэм, эдийн засгийн тойм: Р.Содхүү даргаас өөрөөс нь нэг сайн шалгалт авмаар байна, ядаж авлига багасах байх

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.    

 

 Олигархиуд харийнханд “өгөөш” бэлдэх болжээ

 

 

...Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, эрх мэдэлтнүүдийн буянаар ганц Таван толгой маань 50 шахуу болоод үржчихсэн. Түүнчлэн хэсэгчлэн хуваасан газар бүхэн нь өөр өөрийн гэсэн дарга, цэрэгтэй болоод байгаа. Харин "хөшигний цаана" манай улсын уул уурхай нь "цүнх"-ний гэх тодотголтой болоод удаж байна.  Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч нэгэнтээ уулга алдсан байдаг...

 

Бусдад туслах гэж байгаад өөрсдөө амиа алджээ

 

 

...Өнгөрсөн 27-ны өдөр болсон их үерийн үеэр тэдний хажууд амьдардаг солонгос эмээ байшингийнх нь ард байсан хавтангууд борооны усанд нуран ус урсдаг сувгийг нь хаачихаад байна хэмээн талийгаач Уугангоогоос тусламж гуйсан байна. Тэрбээр ганцаараа хавтангуудыг зөөж чадахгүй болохоор замын эсрэг талд амьдардаг эгч Даваагаа дуудан хамтдаа зөөж эхэлсэн гэнэ. Энэ үед ...

 

 

Ч.Оюун: Эмэгтэйчүүдийгээ хүчирхийлэлгүй, дарангуйлж дээрэлхэлгүй амар амгалан амьдарцгаая л даа

...-Гэр бүл болно, хайр сэтгэлээрээ хамтарч амьдарна гэдэг зөвхөн хоёр хүн нэг гэрт аж төрөхийн төдий зүйл биш, бие биеийнхээ, үр хүүхдийнхээ, цаашлаад улс нийгмийнхээ өмнө олон чухал үүрэг хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэдгээрийн дундаас хамгийн гол нь гэр бүлээ айдас түгшүүргүй, сэтгэл зовж шаналах зүйлгүй, дутагдах гачигдах зүйлгүй гээд амар амгалан байлгах явдал нэн чухал байдаг. Улс төрийн агуулгаар хэлбэл гэр бүл бол нийгмийн, улс орны үндэс суурь. Гэр бүлийн амьдрал амар амгалан бол улс нийгмийн амьдрал амар амгалан байна гэсэн үг. Үүний тулд эхнэр нөхөр, ялангуяа, өрхийн тэргүүн хүн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн манай эрчүүд маань эхнэр хүүхдээ, бүсгүйчүүдийгээ хүндэтгэж амьдрах учиртай...

 

Р.Содхүү даргаас өөрөөс нь нэг сайн шалгалт авмаар байна, ядаж авлига багасах байх

 

 

...Лав л Р.Содхүү дарга бол хөдөөгийн тариан талбайгаас гэв гэнэтхэн улс төрч болж тодорсон түүхтэй. Тэгээд УИХ-д сууж байгаад цаашдаа ийм хариуцлагатай ажил хийх боломжгүйг нь хүмүүс мэдээд эхэлмэгц Ардын намынхаа ар өврөөр гүйж яваад Монголын хөрөнгийн биржийн захирал болсон. Хөрөнгийн бирж гэгч нь зах зээлийн өрсөлдөөн дунд хамгийн адагт тууж явлаа. Одоо ч Лондонгийн хөрөнгийн биржийн дэмжлэг аваад сэхэж амжаагүй байна.  Үнэт цаасны зах зээл нооль заасан хэвээрээ. Уг нь энэ бол Р.Содхүү мэтийн үнэт цаас гэж юу болохыг мэдэхгүй шахам хөдөөгийн тариачин эрийн хийдэг ажил биш байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Гэвч яая гэхэв, намаа дагавал нараа дагана гэгчээр Р.Содхүүгийн хувьд ёстой аз нь шовойж явсан юм байлгүй...

 

 

Дээврээ даахтай нэг нь харьд шигшигдээд гарчих юм даа

 

 

...Жилээс жилд л эмэгтэйчүүд ийн тус улсыг зорих боломж багасаж байгаа нь нууц биш. Даанч хайран. 18-39 насны ял шийтгэл эдлээгүй, суурь өвчин эмгэггүй, эх орноосоо гарах эрхээ хасуулаагүй зэрэг өндөр шаардлагад нийцсэн залууст Солонгос улсын үүд хаалга “welcome to”. Бид ийм л 20 гаруй мянган залуусаа 2005 оноос өдгөөг хүртэл Солонгос улсын хөгжил цэцэглэлтийн төлөө гар биеэ үл хайрлан зүтгэхийг зөвшөөрсөөр байна. 700 доллараас л цалин нь эхэлдэг гэсэн шүү дээ, залуус аа...

 

 

Монголын уул уурхайн шинэ үеийг эхлүүлэгч Энержи Ресурс

 

 

...Монголын уул уурхайн компаниудаас анх удаа ийнхүү дэлхийн хөрөнгийн зах зээлээс томоохон хөрөнгө татаж чадсан явдал нь манай компаниуд дэлхийн уул уурхайн салбарт хөл нийлүүлэх шан татсан үйл явдал байлаа. Манай сурвалжлах  групп шинэ зууны томоохон бүтээн байгуулалтын нэг болоод байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах "Энержи Ресурс" ХХК-ийн "Ухаа худаг"  төслийн бүтээн байгуулалтын талаар газар дээр нь очиж дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэлээ.  Энэ удаад тус компанийн ажилчдын орон сууц болон кэмпийн дэлгэрэнгүй фото сурвалжлагыг хүргэж байна...

 

 

У.Хүрэлсүхийн хүн гэгддэг генерал Ц.Тогоо дахиад л төрөөс юм горьдож явна

 

 

...Энэ мэт завбараагүйтлийг  Л.Болд хазаарлах гээд хүч хүрэхгүй байх шиг байна. Ядаж байхад яр гэгчээр мань хүн яамныхаа төрийн нарийн бичгийн дарга генерал Борбаатарыг тэтгэвэрт нь гаргаад оронд нь хүн томилуулах гэтэл Төрийн албаны зөвлөлийнхөн хөдөлж өгдөггүй гэнэ. Өөдөөс нь Жанжин штабын дарга байсан генерал Ц.Тогоог авбал ав гээд тулгадаг сурагтай.  Ц.Тогоо бол цэргийнхний дунд нэр хүндээр тэгтлээ доош орчихоогүй ч бас но-той эр гэх яриа Батлан хамгаалах яамаар тэнүүчилж яваа ажээ...

 

 

Цөмийн хаягдлыг Бэрх, Бүрэнцогтын уурхайд булна гэнэ

 

 

...Тэрээр Байгаль орчны  сайдаар ажиллаж байхдаа цөмийн хаягдлын талаар олон зүйлийг уншиж судалж байжээ. Тиймээс ч энэ чиглэлээр гарч ирж буй сүүлийн үеийн мэдээллүүдэд дүгнэлт хийж, тэрхүү гэрээ хэлэлцээр хийх гээд яваа Америк, Японы албаны хүмүүсийг сайн мэддэг болсон бололтой. Тэр одоогоор нэрийг нь хэлэхээс татгалзаж байгаа нь “Цаг нь болоогүй” гэсэн хэрэг болов уу. Юутай ч Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын дээрх мэдээллийг няцааж буй ажээ...

 

 

OССК-ийн Удирдлагын хэлтсийн дарга Г.Доржпалам: Зургаан хувийн хүүтэй зээлээ олгохгүй байгаа Засгийн газрыг шахах ёстой

 

 

...-Ард түмэн номхон хүлцэнгүй байна. Миний бодлоор тэд зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн шийдвэрээ яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар Засгийн газрыг шахах ёстой. Жагсаал хийсэн ч яахав дээ. Уг нь маш чухал шийдвэр гаргасан. Сангийн сайд мөнгө байна. Харин төлөвлөсөн ажлаа хийхгүй байна гэж ярьж байсан. Нийгмийн даатгалын сул чөлөөтэй мөнгө байна. Энэ мөнгөнөөс олгож эхлэх хэрэгтэй байна. Зургаан хувийн хүүтэй зээл гэдэг ард түмэнд маш хэрэгтэй зээл. Орон сууцанд олгосон байхад алдахгүй мөнгө. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл хэзээ ч алдагдалд оруулдаггүй. Ард түмэндээ хурдан өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд хэвлэлийхэн ард түмнээ уриалах ёстой...

 

 

Б.Хурцыг өмөөрсөн иргэд Английн Элчин сайдын яамны үүдэнд жагсав

 

 

...Түүний өмгөөлөгчид Английн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, үүсээд байгаа асуудлын талаар Олон улсын шүүхэд өргөдөл гарган шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн юм. Тэд Англиас Монголд сууж байсан Элчин сайд Диксон гэгч нь Б.Хурцыг баривчлахад оролцсон гэж байна. Английн тал харин Б.Хурцыг баривчилсны дараахан элчин сайдаа нутагтаа дуудаж аваачаад өөр албан тушаалд шилжүүлжээ. Английн Элчин сайд Диксон тухайн үед Б.Хурцад төрийн албан хаагчийн албан ажлаар Англид зорчих виз олгоогүй, зөвхөн аялал жуулчлалын виз олгосон нь ч бас анхаарал татлаа...

 

 

Цагаан сэтгэлтэй цагаачдаа өмөөрөх нь

 

 

...Харь орны иргэн болсон ч гэсэн энэ сайхан сэтгэл монгол хүнээс гарсан гэдэг л гол нь билээ. Харгис нөхөртөө зодуулж байсан танилаа хамгаалах гээд бусдын гарт үрэгдсэн монгол бүсгүй Д.Ганцэцэг мөн л хүнлэг сэтгэлээ бусдад мэдрүүлсээр одсон бус уу. Иймэрхүү жишээ тоочоод байвал олон. Зөвхөн Солонгост гэлтгүй барууны ертөнц ч монголчуудын хүнлэг сэтгэл, эр зоригийг нэг бус удаа бахдаж байсан юм...

 

 

Д.Сугарт хятадууд юу амласан юм бол?

 

 

...Хамгийн ноцтой нь тендерт саналаа ирүүлж, эхний зургаан томоохон консерциум, компаниудын тоонд багтаад байсан Япон, Солонгосын компаниудыг хассан байлаа. Тэр бүү хэл “Оросын төмөр зам” компанитай эдгээр улсын компаниуд нэгдэн тендерт орно гэсэн нь худлаа болж таарсан байв. Япон, Солонгосчууд энэ тухай гомдлын бичгээ бариад төр засгийнханд хандсан юм. Гэтэл Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар үүнийг үгүйсгэжээ. Тэр их л гүн нойрондоо дугжирч байгаа бололтой. Зарим будлиухан эрчүүд хааяа сэрүүн зүүдэлдэг тохиолдол байдаг гэсэн...

 

 

Хүний шунал гээч хуншгүй эд хушин ойг ”уйлуулсаар”...

 

 

...Яг одоо нийслэл төдийгүй улс орон даяар худалдаж авсанд нь хоол болохгүй, байгаль орчин сүйтгэсэн цаг үеийн бизнес хүчээ авчихсан цамнаж байна. Эдгээр хууль зөрчигсөд их хэмжээгээр самар бэлтгэж, ойн баялагт нөхөж баршгүй балаг тарихаас гадна гал алдаж түймэр тавих, архи дарс ууж хоорондоо дайсагналцан гэмт хэрэгт холбогдох нь элбэг. Мөн эдгээр иргэдийн бэлтгэсэн самрыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдан авч, БНХАУ-д гаргадаг сүлжээ бий гэх мэдээлэл байдаг...

 

Дотуур байрны үнэ нэмэгдэнэ

 

 

...Энэ жилийн хувьд сргалтын төлбөрийг 30 хувь нэмнэ гэж их дээд сургуудлиудын удирдах зөвлөл ярилцаж байгаа ч яамны зүгээс 9.4 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тайлбар өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар МУИС энэ хичээлийн жилд 200 мянга байсан дотуур байрны төлбөрөө 250 мянга болгож байгаа гэнэ...

 

 

Сургалтын төлбөр есөн хувиас илүү нэмэгдэхгүй

 

 

...Энэ жилийн хувьд сургалтын төлбөр мөн нэмэгдэх гэнэ.  Суурь инфляц 11 хувьд хүрээд байгаа болохоор сургалтын төлбөр энэ хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа.  Тиймээс БСШУЯ-ны мэргэжилтнүүд төлбөр нэмэх шаардлагатай эсэхийг судлахаар ажиллаж байна.  Хэрэв төлбөр нэмэх шаардлагатай бол 9 хувиас давж нэмэхгүй байхад анхаарч ажиллахаар болсон юм...

 

 

60 албан хаагч хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

 

 

Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийн /ХОМ/ хяналт шалгалтын чиглэлээр оны эхний долоон сард 20 байгууллагын 600 албан тушаалтныг шалгажээ. Үүнээс 215 албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгаж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн 55, хугацаа хожимдуулсан 20, худал мэдүүлсэн 60 албан тушаалтны зөрчлийг илрүүлэн тогтоосон байна...

 

 

Махны үнэ өсөх нь ээ

 

 

...Өнгөрсөн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг өнгөрсөн зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, махны үнэ өнгөрсөн баасан гарагийн байдлаар өмнөх зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад...

 

 

Паппараци: ТӨХ-ны дарга Д.Сугар нисдэг тэрэг хөлөглөн наадам хэсч, тансаглаж байна

 

 

...Тосч байгаа машинуудын дотор Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Дамбийням өөрийнхөө маяактай машинтай зогсож байгаа нь энэ. Хурандаа Дамбийням гурван хүний хамт өөрийн биеэр Сугар ноёныг тосч авч байна.

Хэн хүнгүй уулгаж алдаж, сүрдмээр байгаа биз. Яг л кинон дээр гардаг мафийн толгойлогч шиг, дэлхийн тасарцан баячууд шиг нисдэг тэргээр гэнэт буугаад л, хар тентэй том хар жийпнүүд зам хөндөлсөж зогсоод л ...

 

 

Орос улс нефтиэр түрий барьж Монголын зах зээлийг эзлэхийг санаархаж байна

 

 

..."Роснефть" компаниас манай улсад шатахууны жижиглэнгийн болоод бөөний худалдаа эрхлэх, шатахуун түгээх станцуудыг дагалдуулж сүлжээ дэлгүүр, авто угаалыг газар байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол Роснефтийн зүгээс шатахуун нийлүүлэх асуудал бүрхэг болно гэдгийг ч мэдэгдээд байсан...

 

 

Монголчууд хоёр тэрбум доллар гадагшаа урсгалаа

 

 

...Монголчууд гадаадын 114 оронтой наймаа хийсэн байх юм. Экспортын барааны 90 хувийг БНХАУ-д гаргаж арав хүрэхгүй хувь нь бусад оронд нь ногдож байна. Экспортод хамгийн их гаргасан бараа нь эрдэс бүтээгдэхүүн ба энэ нь 1.7 тэрбум ам.доллартэй тэнцэнэ. Харин түүний араас нэхмэл болон энэ төрлийн бүтээгдэхүүн орж байна. Энэ нь 146 сая ам.доллартай тэнцэж байгааг Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээнд дурдагдлаа...

 

 

Нефть импортлогчид дахиад л Оросуудтай хамжин монголчуудаа шулж эхэллээ

 

 

...Өнөөдөр хэрэглэгчид АИ-92-ыг 1590, Аи-80-ыг 1340, дизель түлшийг 1750, Аи-95-ыг 1660 төгрөгөөр авч байгаа ажээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт урьд нь юу юу гээд сүрхий ам гараад байлаа даа. Шатахууны үнэ тогтворжино, Орос, Хятадаас боломжийн хэмжээгээр нийлүүлэх болсон гээд л байгаагүй билүү. Гэтэл худал байжээ. Сураг сонсвол Орост шатахууны хомсдол нүүрлэсэн юм гэнэ. Роснефть зэрэг томоохон компаниуд нь Европын стандартад нийцүүлэн технологоо шинэчлэх болжээ. Нефтийн үнэ ч ялимгүй өссөн гэнэ. Гэхдээ юу л бол...

Нийгэм, эдийн засгийн алба

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top