Дотуур байрны үнэ нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 05

Жилийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхтэй зэрэгцээд  дотуур байрны үнэ нэмэгддэг. Энэ жилийн хувьд сргалтын төлбөрийг 30 хувь нэмнэ гэж их дээд сургуудлиудын удирдах зөвлөл ярилцаж байгаа ч яамны зүгээс 9.4 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тайлбар өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар МУИС энэ хичээлийн жилд 200 мянга байсан дотуур байрны төлбөрөө 250 мянга болгож байгаа гэнэ. Гэхдээ ганц МУИС гэлтгүй бусад их дээд сургуулиуд оюутны дотуур байрны төлбөрөө 15 хүртэл хувиар нэмнэ гэсэн мэдээлэл гарч байна. Харин харьяа яамны зүгээс " 15 хувь гэж хэлэхэд хараахан эрт байна. Гэхдээ тодорхой хувиар нэмэгдэх байх" гэсэн тайлбар өгч байгаа юм. Юутай ч энэ жил сургалтын төлбөртэй зэрэгцээд  оюутны дотуур байрны үнэ мөн нэмэгдэх нь тодорхой боллоо.   

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top