Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Байцаагч нарт хариуцлага тооцох ч яахав, Хятадуудад 300 сая гаруй төгрөгөө алдаад байна
Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хууль тогтоомжоо маш сайн мөрдөж ажилладаг болсон байна. Бараг түүхэндээ гараагүй том үсрэлт хийжээ. 100 гаруй хуурамч байцаагч нарынхаа эрхийг хассан. Тэгвэл...
TV-8 телевизийн сэтгүүлч, зураглаачид хүний амь аварчээ
“Бидэнтэй цуг байгаарай TV-8 ” хэмээн өөрсдийгөө рекламддаг тус телевизийн “Шөнийн толь” –ийн сурвалжлагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад усанд живж байсан гурван хүний алтан амийг аварчээ. Наймдугаар сарын 16-ны шөнө дунд...
Газрын тос боловсруулах үйлдвэрүүд борооны дараах мөөг шиг олшрох нь ээ
Ийн хэлэхээс аргагүй үйл явдал ойрын хэдхэн хоногт өрнөж байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны үйлдвэрийн даллагатай байлаа гэж болох. Шатахууны хувьд нэг орноос бүрэн хараат манай улсын хувьд хамгийн хэрэгцээтэй үйлдвэр бол газрын тос боловсруулах үйлдвэр байхаас яахав. Дотооддоо газрын тосоо боловсруулж чаддаггүй болохоор арга буюу бусдаас шатахуун царайчилсаар олон оныг үджээ. Энэ байдлаас болоод...
Н.Энхбаярын гэгддэг “Сэлмэн” барилга ашиглалтанд орохгүй бололтой
Хотын хэмжээнд чанаргүй барилгуудын тоо өссөөр байна. Энэхүү өсөлтийг нэгээр нэмж буй нь Н.Энхбаярын гэгддэг сэлэм шиг хэлбэртэй шилэн барилга ажээ. Монголдоо хамгийн гоёмсог барилга болно хэмээн ам булаалдан ярьцгааж байлаа. Уугуул нэр нь “Blue Sky Tower” буюу "Хөх тэнгэр" гэх энэ барилга одоогоор...
С. Хүрэлбаатар залуухан амрагтаа атгуулж хоёр эхнэртэй болох санаагаа орхив уу
Монгол эрчүүдийг хоёр эхнэртэй байхыг уриалж олон оныг үдэж буй хүн бол ховсчин С.Хүрэлбаатар. Бүх төрлийн өвчнийг тэр ч байтугай...
Таван толгойн ажилчид ажил хаяна гэнэ
Таван толгойн төсөл хэрэгжих шатандаа ороод байна. Эхний нүүрсээ Хятад руу тээвэрлэж эхэлсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт, тендер, гэрээний асуудал нь хүлээгдээд байгаа. Энэ талаар...
Орон нутгийн онгоц дахиад л ослын буулт хийлээ
Агаарын хөлгүүд маань нэг л биш ээ. Сүүлийн жилүүдэд сав л хийвэл осолдох гээд байдаг болчихож. Хүний аминд хүрсэн ослыг эс тооцвол...
Арабууд манайхаас идлэг шонхор хулгайлж байна
Идлэг шонхрын наймаа ихээхэн ашигтай ажээ. 1990-ээд оны дунд үеэс эхлэн манай дарга нар Араб руу олон тооны идлэг шонхор гаргаж эхэлсэн. Энэ талын хууль эрх зүйн...
Шалгалтанд тэнцээгүй хуульчдаар зам, барилгын ажлаа хийлгэх хэрэгтэй болжээ
Баабар нэг удаа “Цонхоор санаандгүй чулуу шидэх тоолонд хуульчдын толгойг онодог” хэмээн шоглож байж билээ. Энэ үнэн ажээ. Монголд өнөөдөр юу олон байна, хуулийн мэргэжилтэнгүүд. Бараг...
Олон нийтийн телевизийн захирал М.Наранбаатар 500 сая төгрөгийн хаусд амьдарч байна
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаар М.Наранбаатар гэдэг залуу ажилладаг. Залуу хүний хувьд төрөөс хэдэн тэрбумын санхүүжилт авдаг 1000 орчим ажилтантай энэхүү том байгууллагыг бусад орны ижил төрлийн мэдээллийн хэрэгслүүдээс дутахааргүй авч явна байх гэж итгэн энэ залууд итгэл хүлээлгэжээ. Харамсалтай нь...
Занданшатар сайд аа, цөмийн хаягдлыг Монголд ачаад ирвэл та буцааж чадах юмуу
Монголд цөмийн хог хаягдал булшлах талаар Америк, Япон, Монгол гурван улсын хэлэлцээр хийгдэж байгаа талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдаад багагүй хугацаа боллоо. Тэр ч байтугай хийгдэж байгаа гэрээний төслийг хүртэл Японы хэвлэл нийтэлж орхисон. Харин энэ асуудалд...
Хоёр Ерөнхийлөгчийн айлчлал итгэл, хардалтыг хамтад нь үлдээв
Найр наадамд умбасан Монголчууд сүүлийн өдрүүдэд гадаадын зочдын хөлд дарагдлаа. Айлчлалын салхийг хагалж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак манай оронд ирэв. Түүний айлчлалын гол зорилго нь...
Алт мөнгөний, үнийн огцом өсөлт ”Айвенхоу Майнз”-ынхныг баярлуулж байна
Дэлхий дээрх алт, зэсийн хамгийн том ордод тооцогдож буй Оюу толгойн ирээдүйн орлогын талаар «Айвенхоу Майнз» компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд мэдэгдэл хийлээ. Түүний үзэж буйгаар...
Анхаарлын төвд байгаа Цогтцэцийнхэн тоосжилт, өндөр үнэд дарлуулж байна
Улаанбаатараас сэтгүүлчдийн баг стратегийн орд газрын нэг Таван толгойн олборлолт орон нутгийн хөгжил болоод иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаатай газар дээр нь очиж танилцах зорилгоор өнгөрсөн долоо хоногийн дундуур Өмнөговь аймгийг зорилоо. Газар дээр нь очиход...
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг өөрийгөө өөд нь татав
Таван толгойн гэрээний талаар эрдэмтэд үгээ хэлж эхэлсэн. Уг нь Засгийн газар хоёр жил гаруйн өмнөөс тэдний зөвлөмжийг хүлээн авч гэрээнийхээ төсөлд зохих ёсоор тусгаж байсан бол өнөөдөр муугаа дуудуулан баалуулж байхгүй сэн. Таван толгойн гэрээний төсөл үнэндээ тааруухан болсон юм шиг байна. Олон эрдэмтэд тодорхой санал, дүгнэлт хэлж байгаа. “Монгол” дээд сургуулийн захирал, Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг...
Нийгэм, эдийн засгийн алба
Сэтгэгдэл ( 0 )