Хууль, ёс зүй гэдгийг мэдэхгүй А.Үйлcтөгөлдөр захирал танаа анхааруулах нь

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 03

Хэн чадалтай нь дээшээ гардаг өнөөгийн нийгэмд бусдын далбаан доор нуугдаж өнөө маргаашийн хоолоо аргацаадаг ур чадваргүй нэгэн бас байх юм.  Энэ үгийг кабелийн сувгаар гардаг А.Үйлстөгөлдөр захиралтай “Севен”  тв-д хандан хэлж байна. Монголын анхны энтертайнмент мэдээллийн хөтөлбөртэй гэж ирээд л өөрсдийгөө сурталчлаад байхаар нь “тоож” хааяа нэг суваг эргүүлэхдээ мэдээг нь хардаг байв. Харах тоолонд  сэтгүүлчдийн маань орчуулсан, бичсэн зарим нэг мэдээ гардаг байлаа. За яахав адилхан нэг эх сурвалжаас орчуулсан юм байх гэж бодон дуугүй л өнгөрдөг байв. Харин сүүлийн  үед  Зиндаа.мн сайтын хамт олны бэлтгэсэн мэдээ мэдээллийг  өөрийн мэдээ болгон уншиж “манай нэрийг дурьдахгүйгээр хэвлэн нийтлэх олшруулахгүй байхыг мэргэжил нэгт нөхөддөө анхааруулж байна” гэх юм.  Юу гэсэн үг вэ. Бусдын бэлтгэсэн мэдээг үг үсэггүй хуулчихаад миний мэдээ гэж байдаг. Төмсний салат хуваасангүй гэж аав руугаа хутга барин дайрчээ, Эрэгтэй ”ээж” гурван хүүхэд төрүүлжээ  гэсэн энэхүү мэдээг  өчигдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө өөрсдийн мэдээ болгон гаргаж байх юм. Эх сурвалжийг нь дурьдахгүйгээр бусдын мэдээг ингэж “дээрэмдэх” нь Оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж байгааг эхний ээлжинд сануулъя.  Өөрсдөө  оюуны өмчийг ихээхэн баримталдаг бололтой мэдээ хуулбарлахгүй байхыг мэргэжил нэгт нөхдөөсөө гуйж байгаа харагдсан. Харин та нараас гуйхгүйгээр анхааруулж хэлэхэд дахиж мэдээ эх сурвалжгүйгээр авсан тохиолдолд хуулийн байгууллага болон Оюуны өмчийн газарт хандах болно гэдгээ сануулан хэлье.

“Seven”  хэмээх  танай телевизийн хамт олонд эфирийн соёл,  хөтлөгчийн ур чадвар,  англи хэлний хичээл заамаар санагдсаныг сэтгүүл зүйн салбарт хамт хүчин зүтгэж байгаа нөхрийн хувиар  хэлэх байна. Энд зөвхөн хоёр хөтлөгчөөр жишээ аван бичих нь зүйтэй болов уу.

Амралтын өдрүүдэд өдрийн хөтөлбөрийг хөтлөн хүргэж байгаа бараг л чармай нүцгэн нэгэн бүсгүйд ялангуяа эфирийн соёл гээчийг заамаар байгаа юм. Үдшийн хөтөлбөр хөтөлж байгаа тохиолдолд ганц томдсон цагаан цамц хар дотоож, хар  өндөр өсгийт  өмсөх нь тохиромжтой. Хувцаслалтыг орхилоо гэхэд  байдгаа ил гарган  эрүүл согтуу нь мэдэгдэхгүй ярих юм.  Ийм хүнийг эфирт гаргах нь битгий хэл тв-ийн арын албанд ажиллуулах нь нүдний гэм байдаг. Үзэгчээ хүндлэн А.Үйлстөгөлдөр захирал та хөтлөгчдөө хувцас тавьж өгнө гэж найдаж байна.   

“Воmberman” гэж нэвтрүүлгийг нэгэн жүжигчин залуу хөтөлж байгаа харагдлаа. Тал цус харвасан юм уу гэмээр баруун тийшээгээ далий ярьдаг эрүүл мэндийн шалтгаантай байж магадгүй гэж таамаглалаа.  Үүнээс гадна  Бомберман хэмээх тэр залуу англиар дэндүү их ярих юм.  Даанч дуудлага нь дэндүү бохир.  Англи хэлний ярианы хичээлд суумаар санагдсан.  

Энэ мэтчилэнгээр тус телевизийн  мэргэжил нэгд нөхдөд ёс зүй,  эфирийн соёл, Монгол улсын хууль дүрмийг заамаар үйлдэл их гарсан.   

Үзэгчдээ хүндлэн зохистой хувцаслаж, зөв ярьж,  бусдын оюуны өмчийг ашиглахгүй байхыг  А.Үйлстөгөлдөр захирал танаа  дахин дахин  хэлэх байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top