Жижиг дунд бизнес эрхлэгчдийн саналыг Төрийн бодлогод тусгана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Монголын Маркетинг Менежментийн хүрээлэн 2008 оноос хойш  жил бүр Үндэсний шилдэг компаниудыг шалгаруулдаг “Grand Экспо” үндэсний бизнес фестивалийг санаачлан амжилттай зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад МММ хүрээлэн “Zindaa.mn” сайт, “BTV” телевиз, “Үндэсний мэдээ” сонинтой хамтран  жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Next Generation Business Forum-2012” төслийг зохион байгуулах гэж байна. Монгол улсын бизнесийн салбар бүрт шинэ тутам үүсэн байгуулагдсан, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй, тэргүүний татвар төлөгч, шинэ үеийн шилдэг компаниудыг тодруулан, тэдний үйл ажиллагааг олон нийтэд үр дүнтэйгээр сурталчлан таниулах зорилготой аж. Мөн бизнесийн салбарт учирч буй хүндрэл бэрхшээлийг жижиг дунд бизнес эрхлэгч компанийн төлөөллүүд хэлэлцэж, Засгийн газарт хүргэн төрийн бодлогод тусгахад уг бизнес төслийн бас нэг онцлог оршиж байгаа юм. Шалгаруулалт интернет болон мессеж санал асуулгаар явагдах бөгөөд хэлэлцүүлэг болон шагнал гардуулах үйл ажиллагааг “BTV“ телевизээр шууд дамжуулах аж. "Next Generation Business Forum-2012” төсөл 8-р сарын 27-ноос 9-р сарын 17 хүртэл 20 хоног үргэлжилнэ.

Г.Энхтуяа

Top