Нийслэлийн замын сангийн 8 тэрбум 314.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 27.26 км авто замыг шинэчлэхээр төлөвлөн ажиллажээ.
Нийт 18 багц ажил гүйцэтгэхээс 16 багц ажлыг бүрэн гүйцэтгээд байсан. Үлдсэн хоёр ажил болох Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, Ану-Үжин зочид буудлаас хойш “НИММ” аудит, 33 дугаар сургуулийн урдуур Сансарын туслах зам руу холбох 0.53 км авто замын хучилтын ажлыг "Баткубик" ХХК өчигдөр хийж дуусгажээ. Энэхүү ажлын гэрээг сунгасан бөгөөд 11а байрны дулааны шугамын шинэчлэл, 33 дугаар сургуулийн хашааг замын трассаас чөлөөлөх ажлуудыг хүлээснээс гэрээг сунган ажилласан байна. Харин Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Их тойруугийн замаас 7б байрны урд зам хүртэлх 0.24 км авто замын шинэчлэлийн ажил "Одкон" компанийн дулааны шугамын шинэчлэлийн ажлаас шалтгаалан хүлээгджээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )