“Монголын археологи-10 жил” үзэсгэлэнг сонирхоорой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

ШУА-ийн Археологийн хүрээлэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд “Монголын археологи-10 жил” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд гаргажээ. Тус үзэсгэлэн нь сүүлийн арван жилийн хугацаанд Археологийн хүрээлэнгийн судлаачдын илрүүлсэн 200 гаруй ховор нандин эд өлгийн зүйлсээс бүрджээ. Тухайлбал, чулуун зэвсэг, эртний хүний гавлын чулуужсан яс, шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан гоёл чимэглэл, зэр зэвсэг, Түргийн Билгэ хааны титэм, тахилын алт мөнгөн сав, Уйгур Хятадын хот суурингаас олдсон барилгын хэрэглэгдэхүүн, Монголын эзэнт гүрний үед холбогдох  үйсэн богтого малгай нум сум Монгол язгуурын ноёны хэрэглэж байсан алтан эдлэл зэрэг өмнө нь олны хүртээл болж байгаагүй зүйлс байгаа аж. Үзэсгэлэн 2012.08.23-наас 9-р сарын 2-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top