Их дээд сургуулиудын төлбөр хичээлийн шинэ жил эхлэхээс долоо хоног орчмын тодорхой болдог. Төлбөрийг сургуулийн удирдах зөвлөлүүд хэлэлцэж шийдвэрлэдэг. Ингэж шийдвэрлэх бүртээ сургалтын төлбөр нэмэгдсээр ирсэн билээ. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлууд шинэ сайдтайгаа уулзаж сургалтын төлбөрөө 20-25 хувь нэмэх тухай санал тавьсан ч сайд санхүүгийн албаны захирлуудтай ням гаригт уулзаж шийдвэрлэхээр болоод байсан юм. Ийнхүү санхүүгийн албаны захирлууд 1,6 сая төгрөг болгох шийдвэр гаргасан тухайгаа илэрхийлсэн ч Л.Ган-төмөр сайд төлбөрийг 10 хувиар нэмэхийг зөвшөөрчээ. Иймд сургуулиудын төлбөр өнгөрсөн жилийн төлбөр дээр 10 хувь нэмэгдэх болсоноор тодорхой боллоо. Төлбөрөө 1,6 сая болгож багш нарын цалинг нэмэх байсан ч дээрх нэмэгдлээрээ цалингаа нэмэхэд зарцуул гэсэн шийдвэр гаргасан байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )