13.00 цагт УДЭТ-т Нийслэлийн боловсролын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд 305 цэцэрлэг, 265 сургуулийн удирдах ажилтнууд оролцож 2011-2012 оны хичээлийн жилийн тайлан болон 2012-2013 оны шинэ хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан баримтлах бодлого чиглэлийг хэлэлцэнэ.
12.00 цагт МАХН-ын төв байранд Шударга ёсны эвсэлт оюутны холбооноос Н.Энхбаярыг аврах жагсаал хийх гэж байгаатайгаа холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хуралд шадар сайд Д.Тэрбишдагва болон Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт нар дэмжиж оролцох аж.
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол улсын Оюуны өмчийн газраас батлагдсан загвар бүхий сурагчийн дүрэмт хувцсыг дууриалгасан хуурамч бүтээгдэхүүн Хятад улсаас их хэмжээгээр орж ирж эцэг эх, хүүхэд багачуудыг хохироож байгаатай холбогдуулан нийт иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлгийг Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч Үндэсний зарим компаниуд хийнэ.
10.30 цагт А.Бакей гишүүн Сонгуулийн ерөнхий хорооныхныг хүлээн авч уулзана.
-Шадар сайд Д.Тэрбишдагва ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцана.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улсыг зорино.

Сэтгэгдэл ( 0 )