Ч.Дөлгөөн: Брейк бүжиг хүнд элемент ихтэй ч бүхнийг даван туулах ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

“Stepandspin” бүжгийн студиэс зохион байгуулсан “B-Boy Circle” брейк бүжгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн адил хөтөлбөр, дүрэм, шүүлтийн дагуу явагджээ.  Энэ удаагийн тэмцээнд 30 орчим B-boys, 20 орчим streetdancer-д оролцсон бөгөөд ихэвчлэн ганцаар бүжиглэдэг төрлүүдийн дунд тэмцээн зохиогдсон аж.Тус тэмцээний Toprock, Octagon төрлүүдэд өөрийн авьяас чадвараар “Hooliganz junior” хамтлагийн гишүүн Ч.Дөлгөөн түрүүлсэн байна. Түүний хувьд  брейк бүжгээр 2 жил гаруй хичээллэж байгаа бөгөөд “Ub battle” “Drop” зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ. Тэрээр брейк бүжиг хүнд элемент ихтэй ч  залуу хүний хувьд хүнд хэцүү бүхнийг даван туулах ёстой гэж боддог гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.170.68.86) 2025 оны 03 сарын 13

tuum shuu hushuj uhlee

1  |  0
(202.170.68.86) 2025 оны 03 сарын 13

odoo tegeed temtsee zohiogoochee bboy uud chin hoshij uhlee

1  |  0
Top