МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссан зарим гишүүдийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлээд байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу эрүүл мэнд; гадаад харилцаа; биеийн тамир, спорт; хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлэх шаардлагатай байна.

Иймээс дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэн 2012 оны 9 дүгээр сарын 5-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд материалаа ирүүлнэ үү.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top