Өнгөрсөн ням гаригт Японы Окинава арлыг хүчтэй бороо салхиар түйвээсэн “Болавен” хэмээх хар салхи Солонгосын хойгт ирээд байна. Өчигдөр 18.40 цагийн орчимд Чежү арлын өмнөд хэсгээр /өчигдрийн байдлаар/ 48м/с-ийн хурдтай далайн хар салхи орж ирсэн аж. Хар салхи нь их хэмжээний бороо дагуулж байгаа учраас Чежү арлаас орох гарах усан болон агаарын онгоцны нислэгийг түр зогсоож автомашинуудыг хөдөлгөөнд орохгүй байхыг сануулаад байсан билээ. Энэхүү байгалийн үзэгдлээс болж МИАТ компани Сөүлийн нислэгийг 24 цагаар хойшлуулаад байна. Далайн давалгаа өндөртөө 40 м хүртэл давалгаалж, салхины хурд секундэд 58.3 м хүрч, хар салхи Чежү арал, Чоннам, Чонан зэрэг орон нутгуудад багагүй хэмжээний хохирол учруулаад байна. Далайн хар салхи 15.00 цагийн орчимд Сөүл хотод орж ирэх гэнэ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )