Хийлч Дээгийгийн ”W” клуб эмэгтэйчүүдийн мэдлэгт “шигтгээ” нэмдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа дайчин бүсгүй бол хийлч Ч.Дэлгэрцэцэг билээ. Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар охид бүсгүйчүүдийн “W” буюу Woman гэх клубыг ажиллуулдаг. Уг клубээ 4 найз бүсгүйтэйгээ хамтран гуравдугаар сарын 8-нд байгуулж байжээ. Тус клубын гол зорилго нь эмэгтэй хүн бүхэнд өөрийн гэсэн мэдлэг, чаддаг зүйл байдаг, түүнийгээ бусадтай хуваалцаж, бусдын чаддаг зүйлээс суралцан өөртөө шигтгээ олж авахад оршдог гэнэ. Тиймээс сар болгоны 8-нд гишүүдээ цуглуулан тусгайлсан сэдвийн дор онцгой үйл явдал зохиодог уламжлалтай аж. "W" клубын наймдугаар сарын сэдэв нь “shopping” байв. Энэ сард охид эмэгтэйчүүд гэртээ байгаа шошготой хувцаснуудаа хоорондоо солилцжээ. Харин есдүгээр сарын үйл ажиллагаа нь хичээл эхэлж байгаатай холбогдуулан “Хотын соёлыг мэдрүүлэх сар” нэрэн дор зохиогдох аж. Энэ нь хөдөөнөөс ирж байгаа хүмүүст зориулсан байх гэнэ.

Сонирхуулахад, хийлч бүсгүй маань ээж, эхнэр хүн аз жаргалтай байвал гэр бүл тэр чигээрээ аз жаргалтай байдаг гэж үздэг бөгөөд клубынхээ охид бүсгүйчүүдэд “илүү олон шигтгээтэй байх тусмаа илүү хурц гялалздаг” хэмээн хэлдэг байна.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Дээгий гадаад өвгөн нэмнэ.

1  |  0
Top