“Ньюанс” хамтлаг Улаан-Үдэд тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Монголын дуурийн урлагт өөрийн гэсэн байр суурийг эзэлж, Поп опера хэмээх урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн анхны хамтлаг бол Ньюанс билээ. Тэд өнгөрсөн сард “Алтаргана-2012” наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Тэгвэл Ньюанс хамтлагийхан дахин Улаан-Үд хотыг зорьжээ. Учир нь Бүх Оросын телевизүүдийн наадамд оролцохыг Улаан-Үдийн телевизээс урьсан байна. Тус хамтлагийнхан наадамд оролцож ая дуугаа өргөхийн зэрэгцээ тус хотод бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top