Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

11.00 цагт Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан халаалтын улирал эхэлж буйтай холбогдуулан дүүргүүдийн Засаг дарга нартай уулзан агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний бэлтгэл ажилтай танилцана.

12.00 цагт УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөөр хүүхдийн цэцэрлэг барихад зориулах уриалга гаргаснаа МҮЭ-ийн холбооны байранд мэдээлнэ.

“MN” мэдээллийн төвд:

11.00 цагт БГД-ийн 18-р хорооны иргэд газрын маргаантай асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

12.00 цагт Иргэний хөдөлгөөний намаас сонгуультай холбоотой асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага тавих талаар мэдээлэл хийнэ.

-Засгийн газрын XI байрны дугуй зааланд ”Нийгэм эдийн засгийн хөгжил- Төрийн захиргааны шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Тус хурлыг МУИС-ийн Эдийн засгийн сургууль санаачилж, Төрийн албаны зөвлөл, ХБНГУ-ын Шпайерын Төрийн захиргааны институт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн Аудитын газар хамтран зохион байгуулж байна.

-29-30-нд “Нийгмийн хамгааллын хамралтыг өргөтгөх нь” сэдэвт олон улсын хурал “Ramada” зочид буудалд болно. Хуралд Япон, БНСУ, БНХАУ-ын нийгмийн хамгааллын салбарын төлөөлөгчид оролцохоос гадна ДЭМБ, НҮБ, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг ОУБ-уудын Монгол дахь суурин төлөөлөгчид оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top