Автозамын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээс хамаарч ажлын таван өдрийн нэг өдөр 07.00-22.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэрийг НИТХ-аас баталсан. Өнөөдөр 3 болон 8-аар төгссөн улсын дугаартай автомашиныг дараах хэсгүүдэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Үүнд,
- Их тойруу зам болон түүний доторх замуудад,
- Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт,
- Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт,
- Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,
- Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт,
- Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт,
- Доржийн гудамж,
- Энэбишийн өргөн чөлөө,
- 120 мянгатын тойрог-ХААИС-ийн уулзвар, - Нарантуулын уулзвар хүртэлх зам
Сэтгэгдэл ( 0 )