Өнөөдөр Улаанбаатар хотод БНХАУ-ын соёлын сар эхэллээ. Соёлын арга хэмжээ сарын турш үргэлжлэх бөгөөд ирэх сарын 28-нд дуусах аж.
Тодруулбал, “Хятадын кино долоо хоног” болох бөгөөд “Хуан Жу Гэг” киногоороо танил болсон жүжигчин Жао Вей манай улсад зочлох юм. Жао Вейг Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас урьсан байна. “Кино долоо хоног”-ийн нээлтийн ёслол наймдугаар сарын 31-ний өдрийн 18.00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Түүчлэн БНХАУ-ын соёлын сар олон сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэхээр болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )