Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий боловсролын сургуулиудад орж эхэлсэн "Иргэний боловсрол" хичээл гарын авлагатай боллоо . Уг номыг МУИС-ийн багш, доктор, профессор Ш.Чоймаа "Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сурагч нарт тус дэм" нэртэйгээр гаргасан байна. Тус ном нь 3800 ширхэг хэвлэгдээд байгаа бөгөөд Ерөнхий боловсролын 752 сургуульд тараагдах гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар "Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс" хичээлийн хөтөлбөрийг батлан, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон юм.
Энэ ажлын хүрээнд сурагчдыг үндэсний соёлын үнэт зүйлс, уламжлалт ёс заншлаа дээдэлж, амьдрал ахуйдаа хэвшүүлэн хөгжүүлдэг иргэн болгож төлөвшүүлэхээр 2010 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургуульд "Иргэний боловсрол" хичээлийг оруулж байгаа юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )