Агаарын бохирдлыг бууруулах ажилтай танилцана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан өнөөдөр 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн уулзалтын танхимд дүүргүүдийн засаг дарга нартай уулзахаар болжээ.

Хүйтэн, сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан ийнхүү агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний бэлтгэл ажилтай танилцах юм.

Уулзалтад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын орлогч Б.Пүрэвдаваа нар оролцох ажээ.

Манай сайт энэ талаар эргэн мэдээлэх болно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top