10 гаруй жил уламжлал болон тэмдэглэж ирсэн Соёл урлагийн ажилтны өдөр энэ жил уламжлал ёсоороо 9-р сарын хоёр дахь ням гаригт “Үндсэний дуу бүжгийн эрдмийн чуулга”–д болох гэж байна. Тус өдрийг Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу тэмдэглэх болсон билээ.
Энэ жилийн хувьд Соёл, урлагийн ажилтны өдөрт манай урлаг соёлын 30 гаруй байгууллагын уран бүтээлчид, ажилчид оролцон баяраа тэмдэглэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )