МҮОНРТ-ийн уран бүтээлчид “Огцом эргэлт” нэртэй 30 ангит уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Зохиолыг нь “Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг уран сайхны киногоор олонд танигдсан зураач, зохиолч А.Амарсайхан бичжээ. Харин найруулагчаар тус телевизийн залуу уран бүтээлч Х.Гантулга ажилласан байна. Гол дүрд СУИС-ийн багш Т.Гантөмөр тоглосон бол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнарангаас гадна Ц.Гантөмөрийн ач хүү 12 настай Шижирийн дүрийг бүтээжээ. Мөн тус телевизийн хөтлөгч Б.Гантигмаа нэгэн эмчийн дүрд тоглосон аж. Одоогоор тус киноны зураг авалт дууссан бөгөөд монтажийн ажил ид дундаа явж байгаа гэнэ. Киноны санаа нь хүн амьдралдаа бодлоготой явахгүй бол огцом эргэлт дээр аваарт орох машин адил болно гэдгийг харуулсан байна. Кино ирэх арваннэгдүгээр сараас гарч эхэлнэ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )