“Алтан гөрөөс” наадамд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж тэргүүтэй найрагчид оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам ирэх сарын 08-16-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Хамарын хийд, Хатанбулаг сумын Эргэлийн зоо, нийслэлийн Заан-Тэрэлжид болох юм. Наадмын зорилго нь эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хамгаалахад оршиж байгаа аж. Энэхүү наадамд оролцох гадаадын есөн яруу найрагч нь өөрийн улсдаа танигдсанаас гадна яруу найргийн нэгээс дээш ном хэвлүүлсэн, ирж, буцах замын зардлаа өөрөөсөө гаргах юм. Манай улсаас А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж тэргүүтэй мөн адил есөн найрагч оролцоно. Зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Бельгийн вант улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ, “Шинэ Монгол” радио, “Хурмаст тэнгэр” төв, “Хөх-мэдрэхүй” бүлгэм, Хатанбулаг сумын бизнес эрхлэгчид хамтран ажиллана. Ингээд уншигч танаа тус наадамд оролцох найрагчпын нэрсийг хүргэж байна.

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивальд Монголоос оролцох яруу найрагчдын нэрс:

  1. 1.    А.Эрдэнэ-Очир
  2. 2.    Д.Оюунчимэг
  3. 3.    Д.Мөнхтөр
  4. 4.    Т.Эрдэнэцогт
  5. 5.    Г.Сүхзориг
  6. 6.    Б.Галсансүх
  7. 7.    Ц.Бавуудорж
  8. 8.    Д.Урианхай
  9. 9.    Х.Чилаажав
  10. 10. Я.Баяраа

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивальд гадаадын улс орнуудаас оролцох яруу найрагчдын нэрс:

  1. Ellen Deckwitz /Нидерланд/ 1982 онд төрсөн. Яруу найрагч, утга зохиол судлаач. Нидерландын шилдэг яруу найрагч шалгаруулах тэмцээний 2009 оны тэргүүн шагналт. “Яруу найргийн гараа” тэмцээний 2011, 2012 оны шагналтай.
  2. Zeynep Koylu /Турк/ 1978 онд  төрсөн. Яруу найрагч, зохиолч. Туркийн шилдэг яруу найрагч Аркадасын болон Озгерийн нэрэмжит шагналт. Олон улсын яруу найргийн “Фэн” клубын гишүүн.
  3. Lies Vang Gasse /Бельги/ 1983 онд төрсөн. Яруу найрагч, зураач, багш мэргэжилтэй. Бельгийн Флаамс бүсийн залуу яруу найрагчдад олгодог “Шилдэг залуу авьяастан” шагналтай.
  4. Pilip Smomarskii /Бельги/ 1955 онд төрсөн. Зохиолч, эртний урлаг судлаач. Өвөрмонгол, Баруун Монголд судалгаа хийж байсан.
  5. Zhu Ji-son /БНХАУ/ 1979 онд төрсөн. Зохиолч, яруу найрагч. Шанхай хотын Фүдан их сургуулийн англи хэлний багш.   
  6. Yasui Tajima /Япон/ Зохиолч.
  7. Зүүн гар Буянбат /БНХАУ, ӨМӨЗО/ 1952 онд төрсөн. Яруу найрагч. 
  8. Bas Kwakman (Нидерланд) 1964 онд төрсөн.Нидерландын Уран зохиолын сангийн тэргүүн.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top