Өнгөрсөн онд “Мянганы сорилтын сан”-гаас Сүхбаатар дүүргийн lll, Чингэлтэй дүүргийн V, Хан-Уул дүүргийн IV зэрэг нийт таван сургуулийн l-V ангийн 4353 сурагчдад цацруулагчтай цүнхний уут олгосон билээ. Энэ ажлын үр дүнд хүүхэд зам тээврийн осолд өртөх нь 20 хувиар буурсан гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэ жилээс эхлэн эдгээр сургуулиас гадна нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын l-V ангид суралцах 96214 хүүхдэд хүүхдэд цүнхний цацруулагчтай уут хэрэглүүлж заншихаар болсон байна. Энэхүү цацруулагчтай уутыг 1000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )