Оросын нэгдүгээр сувгийн захиалгаар Болгарын алдарт зөнч Вангагийн тухай өгүүлэх 12 ангит киноны зураг авалт удахгүй эхлэхээр болжээ. Гол баатрын дүрд дөрвөн жүжигчин бүсгүй тоглох гэнэ. Тухайлбал, 12 настай Вангийн дүрд Белоруссийн залуу жүжигчин Дарья Отрошко, 14-18 настайд нь Оросын жүжигчин Наталья Николаева, харин залуухан Вангад Ирина Рахманова, хижээл нас буюу хөгшин дүрд нь Оросын ардын жүжигчин Елена Яковлева тоглох бол Вангагийн нөхөрт Митко Гущеровын дүрийг Антон Макарский амилуулах аж. Энэхүү киноны Вангагийн хүүхэд настай холбоотой зураг авалт Белорусьт эхэлсэн бөгөөд ирэх сарын эхээр зургийн багийнхан алдарт зөнчийн төрөлх эх орон Болгарт очиж киноны ихэнх зураг авалтыг хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн онд Вангагийн 100 насны ойгоор түүний тухай баримтат кинонууд гарч байсан ч уран сайхны олон ангит кино анх удаагаа гарах гэж байгаа юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )