9.30 цагт Азийн философичдын холбооны хурал МУИС-ийн төв байрны дугуй танхимд эхэлнэ.
10.00 цагт SKY худалдааны төвийн урд талбайд Сэлэнгэ аймгийн ногоочид үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
10.00 цагт АХБ, ЭМЯ, НЭМГ Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны Ёслолын танхимд /14 давхар/ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. АХБ нь өрхийн эмнэлгийн шинэчлэлтийг эхлүүлж байнга туслалцаа дэмжлэг үзүүлж буй хамгийн том донор байгууллага юм. Санамж бичигт дурдсанаар өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.
10.00 цагт Манай оронд айлчилж байгаа БНСВУ-ын Үндэсний ассамблейн төлөөлөгчид Төрийн ордонд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй уулзах юм байна.
-“Дисковер Монголиа 2012” эдийн засаг, уул уурхайн чуулга уулзалт болно.
- Хятадын соёлын өдрүүд эхэлсэнтэй холбоотой СТӨ-нд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно.
-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ сарын БНСУ-ын Үндэсний театрын уран бүтээлчидтэй хамтран ”Монголын сайхан орон” тоглолт хийнэ.
“MN” мэдээллийн төвд:
11.00 цагт Монголын даамын холбооноос дэлхийн оюуны спортын наадамд оролцсон амжилтынхаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Талх чихэр” ХК талхны үнийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт “Fashion one” олон улсын телевизийн Монгол дахь салбарын нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

Сэтгэгдэл ( 0 )