Өнөөдөр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан БНСУ-ын Үндэсний театрын уран бүтээлчидтэй хамтарсан “Монголын сайхан орон” тоглолт болно.
Уг тоглолт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний их найрал хөгжмийн 50 жилийн ойн арга хэмжээний нэг юм. Хэдхэн хоногийн өмнө чуулгынхан БНСУ-ын Үндэсний театрын уран бүтээлчидтэй хамтран “Тал нутгийн ариранг” тоглолтоо хүргэж байсан юм. Ийнхүү тус хоёр чуулгынхан хоёр орны онцлогийг харуулсан тоглолтоо сонирхуулж буй ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )