“Хичээлийн дараа-2012” шоуны тасалбар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Хоёр хоногийн дараа оюутан сурагчдын хичээл эхэлж их хот олон хүний хөлд дарагдана. Үүнтэй давхцан ирэх сарын 1-нд манай улсын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучдын нэгдсэн “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болно. Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод тоглолтод чуулна. Амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлж “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчдоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидоос “Anemone”, “Extacy” хамтлаг багтжээ. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool залуусын сонсох дуртайгаар оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагаас гадна битбоксын хэмнэлийг “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Тоглолтын тасалбар “UB Palace”-ын кассаар 5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гараад байна. Тиймээс залуус та бүхнийг тасалбараа яаравчлан авахыг сануулж байна. Харин тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8805-1754 утаснаас лавлах боломжтой.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top