“Mongolian beauty-2012” тэмцээний миссүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

“Шилмэл загвар” ХХК зохион байгуулж буй “Mongolian beauty-2012” гоо сайхны тэмцээн өчигдөр “Богд хааны музей”-д амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь модель болон миссийн тэмцээнийг хамтатган нэгэн нэрийн дор хийж байгаа ба бусад моделиудын агентлагуудтай хамтрахаас гадна ОХУ-ын Буриад улсаас моделиуд оролцон илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог болсон юм. Тэмцээнд анх 150 гаруй модель бүртгүүлснээс олон улсын тэмцээнүүдэд тавигддаг зураг авалт, алхаа гишгээ, илтгэх уран чадвар, хэлний мэдлэг гээд олон шалгуурыг даван  шилдэг 27 модель финалын шатанд үлдсэн. Тэднээс  эх орноо төлөөлөн гадаадын нэр хүндтэй загварын тэмцээнүүдэд оролцох эрхийг эзэд тодорсон юм. Ингээд тус тэмцээнээс төрөн гарсан үзэсгэлэнт мисс, моделиудаа та бүхэндээ танилцуулъя.

  • Шилдгийн шилдгээр  "Miss tourism international"- Хувийн дугаар 53 Б.Дулмаа
  • "Аsian super model contest"-Хувийн дугаар 37 мисс Алтантуяа хувийн дугаар 48   Баярцацралт
  • "Miss tourism Queen international"- Хувийн дугаар 41 Хүслэн
  • "Miss global city pageant"- Хувийн дугаар 40 Амарзаяа
  • "Miss asia pacific world"- Хувийн дугаар 78 Номин-Эрдэнэ
  • "Miss global beauty Queen"-ОХУ-ын Буриад улсаас оролцож буй Иванова Яня
  • "Miss bikini international"- Хувийн дугаар 84 Гоомарал
  • "Miss all Nations" –Хувийн дугаар 51 Мөнхтуяа
  • "Man hunt international"-Хувийн дугаар 87  Чинзориг

Та бүхэн “Mongolian beauty-2012” тэмцээний оролцогчдын зургийг ЭНД ДАРЖ үзнэ үү...

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top