”Монголын царай муутайчуудын клуб”-ын гишүүд эрхээ хамгаална гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

"Хоёр жилийн өмнө "Шар айраг" хамтлагийн дуучин, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү "Монголын царай муутайчуудын клуб" байгуулж байсан билээ. Тэгвэл тус клуб өдгөө 10000 гишүүнтэй болжээ. Тиймээс нөгөөдөр буюу ирэх есдүгээр сарын 1-нд 19.00 цагаас "FERS function house"-д баяраа тэмдэглэхээр болжээ. Тэд энэ өдрийг Монголын царай муутайчуудын эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр болоод байгаа гэнэ" гэсэн мэдээлэл өнөөдөр сайтуудаар цацагдсан юм. "Монголын царай муутайчуудын клуб"-ын тэргүүнээр "Шар айраг" хамтлагын дуучин Г.Ганхүүг өргөмжилдэг билээ. Тиймээс дуучин Г.Ганхүүтэй утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.

-Сайн байн уу? Ганхүү ахаа Zindaa.mn сайтаас ярьж байна. Таныг "Царай муутайчуудын клуб" байгуулаад 2 жил болж байгаа. Тиймээс 9 сарын 1-нд баяраа тэмдэглэнэ гэсэн мэдээлэл гадуур гарсан байна. Энэ үнэн үү?

Тийм гэсэн. Гэхдээ ах нь үүнтэй холбоогүй ээ. Өөр залуучууд байгуулсан. Ахтай нь холбоотой л гээд байдаг. Харин гадуур энэ баярыг надтай холбоотой гэсэн мэдээлэл гарсан байна лээ.

-Тэгвэл энэ клубыг хэн гэдэг хүн зохион байгуулж байгаа юм бол?

Энэ клубыг байгуулсан залуучууд нь "АПУ" хувьцаат компанийн маркетингийн албаны Одбаяр тэргүүтэй хэсэг залуус байдаг.

-Та 9 сарын 1-ний энэ арга хэмжээнд оролцох уу?

Үгүй ээ. Надад одоогоор урилга санал ч ирээгүй байгаа.    

Д.Шинээ       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top