2012-2013 оны хичээлийн жилд 98 дээд боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна. Үүнээс төрийн өмчийн 15, төрийн бус өмчийн 78, гадаадын таван их сургуульд 175 000 оюутан суралцах юм байна. Шинээр 44 000 оюутан элсэх бөгөөд бакалаврын сургалтад 38500, магистрантурт 5000, докторантурт 500 суралцагч элссэн аж.
БШУЯ ирэх хичээлийн жилээс дээд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад анхаарч оюутан залууст үзүүлэх их, дээд сургууль, коллежийн үйлчилгээний төвшин, чанарт мэдэгдэхүйц ахиц гаргах бодлого баримтлах гэнэ. Мөн оюутан сургалтын төлбөр төлж байгаа практикийг дарамт багатай болгох арга хэмжээг төрийн өмчийн дээд боловсролын байгууллагаас эхлүүлнэ гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )