Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар их дээд сургуулийн төлбөрийг хэрвээ нэмэхээр бол 10 хувиар нэмнэ гэж заасан. Энэ шийдвэрийг төрийн өмчийн сургуулиуд мөрдөж эхэлжээ.
Тодруулбал, олон мянган оюутантай ШУТИС сургалтын төлбөрөө 10 хувиар нэмэхэд дээд тал нь 1 сая З00 мянган төгрөг , МУИС-ийн төлбөр 1 сая 200 мянга орчим болж байгаа аж.
Харин хувийн их дээд сургуулиуд “хувийн хэвшлийнх” гэдгээрээ уг шийдвэрийг хүлээж авахгүй хандлага ажиглагдаж эхэллээ. Улсын сургуулиудын сургалтын төлбөр ийн нэмэгдэж байхад хувийн сургуулийн төлбөр түүнээс ч илүү нэмэгдсэнд зарим оюутнууд сэтгэл дундуур байгаа.
Их, дээд сургуулиуд анх оюутан элсүүлэхдээ анги ахих тусам сургалтын төлбөр буурна гэж элсүүлчихээд дараа нь курс ахих тусам сургалтын төлбөрөө нэмдэг. Мөн багш нарын цалинг нэмэх шалтгаанаар төлбөрөө нэмдэг ч багш нар заадаг зүйлээ л зааж, сургалтаа сайжруулахгүй хэвээр байгаа юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )