Өнөөдөр 5 ба 0-ээр төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Нийслэл хотын түгжрэлийг багасгахаар иргэдээс гаргасан санал санаачлагын дагуу нийслэлийн засаг даргын захирамж гарч тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн цифрээс хамааруулан замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулж байгаа.

Энэ хүрээнд өнөөдөр 5 ба 0-ээр төгссөн машин 07:00-22:00 цагийн хооронд доорх заагдсан замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

-Их тойруу болон түүний доторх замуудад,
-Энхтайваны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртлэх хэсэгт,
-Чингисийн өргөн чөлөөнд Нисэхийн цагаан хаалганы зүүн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,
-Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртлэх хэсэгт,
-Доржийн гудамж Энэбишийн өргөн чөлөө,
-120 мянгатын тойргоос ХААИС-ийн уулзвар,
-Дарь-Эхийн салдаг уулзвараас Дамбадаржаагийн эцсийн буудал,
-Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Таны тээврийн хэрэгсэл дараах дугаараар төгссөн бол

...1 ба ... 6-аар төгссөн бол Даваа гаригт
...2 ба ... 7-аар төгссөн бол Мягмар гаригт
...3 ба ... 8-аар төгссөн бол Лхагва гаригт
...4 ба ... 9-аар төгссөн бол Пүрэв гаригт
...5 ба ... 0-аар төгссөн бол Баасан гаригт 07:00-22:00 цагийн хооронд тус тус хөдөлгөөнд оролцохгүй.

Энэ хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top