Өнөөдөр Улсын хүүхэд асран хамгаалах төвийн 14 хүүхэд хилийн чанадад боловсрол эзэмшихээр Өвөрмонголын Хөх хотын хотыг зорино. Тэд Хөх хотод очоод Монгол сургуульд суралцах юм.
Өвөрмонголын бизнес эрхлэгч, сайн санаатнууд Монголын асрамжийн газрын 14 хүүхдэд үнэ төлбөргүй сурахад ийнхүү тусалж байгаа аж. Тэд эхний жилдээ хятад хэлний сургалтанд сууж, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэн орох юм байна. Нийт сургалтын төлбөр, байр хоолны зардал нь 10500 юан болжээ.
Мөн Хүүхэд асран хамгаалах төвөөс өмнө нь 9 хүүхэд Хөх хотод санхүү, хятад хэлний орчуулагчийн чиглэлээр суралцаж байжээ. Тэд удахгүй эх орондоо ирэх аж. Аав, ээжгүй ч эдгээр хүүхдийг аав ээж шиг нь асран хамгаалж буй асрах төвийнхөн болоод өвөрмонголын бизнес эрхлэгчид ийнхүү дэмжиж байгаа нь Монголын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )