Өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтаад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн хэрэгжилтийг бодитой болгох, түүнд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар иргэдийн санал бодлыг сонсох юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Монголын Хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга нар оролцох аж.
Хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд 14.00 цагт эхэлнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )